Мэдээлэл зүйн боловсролын зөвлөмж

хэвлэгдэн гарахтай холбогдуулан

(Япон гэл /Japanese)

 

Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка (JICA, Japan International Cooperation Agency)-гийн санхүүгийн тусламжтайгаар “Монголын хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүй” төслийн хүрээнд анхны алхам болгож, уг номыг гаргах болсон нь миний хувьд үгээр хэлээд баршгүй их баяр баясал, бахархал юм.

 

Уг номыг хийхэд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Компьютер Мэдээлэл зүйн сургуулийн захирал, доктор Чойжооваанчиг, багш доктор Мөнхтуяа нар голлон ажиллаж, төслийн загвар сургууль болох Улаанбаатар хотын 45-р сургуулийн, 97-р сургуулийн, Сэтгэмж цогцолбор сургуулийн, мөн Дорнод аймгийн Хан-Уул сургуулийн, 5-р сургуулийн, Матад сумын сургуулийн, мөн Сэлэнгэ аймгийн 1-р сургуулийн, 4-р сургуулийн, Хушаат сумын. нар хамтран ажилласан бөгөөд, эдгээр хамтрагчид маань “Суралцагч төвтэй сургалт буюу Learner-centered Approach эсвэл Child-centered Education” өөрөөр хэлбэл “Суралцагч бүрд ганцаарчилсан болон нийтийн дунд тохиолдсон зүйл дээр нь үндэслэсэн бодол санаа, өөрийн үзэл бодол, үйл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө олгож, баялаг сургалтын материал болон зохион байгуулалттай орчинд суралцагчдын сурах явцын эрх чөлөө баталгаажуулж, хүн бүрийн мэдлэгийн, нийгмийн, сэтгэл зүйн хөгжлийн явцад тааруулах боловсрол” гэдэг санаан дээр нэгдэж, зохион байгуулалттай, нягт хамтын ажиллагаа явуулах болсон нь томоохон үр дүн юм. Төслийн Япон талын хамтран ажиллагчийн хувьд зохион байгуулалттай бөгөөд нөр их хүч хөдөлмөр гарган ажиллаж буй дээрх бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна.

 

Мэдээлэл зүйн боловсролыг 1960-аад оны үеэс дэлхийн улс орнуудад туршилтын, дадлагын журмаар явуулж ирсэн бөгөөд маш их туршлага хуримтлагдсан байгаа. Өнөөгийн байдлаар ЮНЕСКО 2005 оны 1 сараас эхлэн 10 жилийн хугацаатай ESD буюу Education for Sustainable Development мэдээлэл зүйн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Мөн ЮНЕСКО уг хөтөлбөр гаргахаас өмнө Delors тайлан гэж алдаршсан Learning: The Treasure Within (21 зууны боловсролын олон улсын хорооны эмхэтгэл, 1996 он, ЮНЕСКО) эмхэтгэлийг хэвлэн гаргасан. Уг эмхэтгэлд 21 зууны боловсролын чиг хандлагыг нэгтгэн гаргасан бөгөөд ЮНЕСКО-гийн гишүүн орнууд төдийгүй дэлхийн бүх улс орнуудад ”Four Pillars of Education” буюу “Боловсролын 4 үндсэн тулгуур”-ыг боловсролын шинэчлэх үндсэн тулгуур багана гэж үзнэ гэдэгт найдаж байна. [Learn to know],[Learn to do],[Learn to live together] гэдэг 3 үндсэн тулгуураас зайлшгүй үүсэн бий болж буй 4 дах үндсэн тулгуур нь [Learn to be] юм. Уламжлалт боловсрол, ялангуяа дунд боловсролын хувьд 1 болон 2-р үндсэн тулгуурыг чухалчилж үзэж байсан бөгөөд 3,4-р үндсэн тулгуурын хувьд эхний хоёр тулгуурын туслах гэсэн ойлголттой байсан. Уг тайланд 4-р үндсэн тулгуурын чухалыг онцлон дурдсан байна.

 

Боловсрол гэдэг бол хувь хүний бүх талын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэг нь үндсэн зарчим. Мэдээлэл зүйн боловсрол ч байсан боловсрол л учраас сэтгэл зүйн, бие махбодийн, оюун ухааны, мэдрэмжийн, гоозүйн, хариуцлагын, ёс суртхууны гээд амьдралын суралцахуйн нийгмийг бүхий л талаас нь оруулсан хүүхдийн хөгжилд ач холбогдол өгөхгүй бол болохгүй. Мөн, гарц нь тодорхойгүй байгаа даяарчлал, дижиталчлал буюу дүрсчлэл, олон ургалч үзэл бодол хамтдаа оршдог, чанарын дэвшилийг эрэлхийлж байдаг өрсөлдөөнт нийгэмд олон улсын шинэ чиг хандлагыг тусгангаа, тухайн улс, бүс нутгийн мөн сургуулийн “Үнэт зүйл”-ийг хайрлан хамгаалан, хөгжүүлэн, хойч үедээ уламжлуулан үлдээх, өөрийн өвөрмөц онцлог гаргасан, бусдаас ялгагдсан боловсрол, сургалтыг дэлхийн иргэн-хүүхэд шаардаж байна.

 

Уг ном нь загвар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч төдийгүй, бусад бүх сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч, ард иргэд, гэр бүл, эцэг эх, асрамжлан хүмүүжүүлэгчид гээд боловсролын чанарыг сайжруулахыг хүссэн бүх хүмүүст ашиглагдаснаар Монгол орны мэдээлэл зүйн боловсрол улам идэвжин, сайжран, тасралтгүй хөгжлийн гол хөдөлгүүр

болно.

 

Уг номны маань бүтэц, агуулга нь дээр дурдсан бидний найдварыг хангалттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Эцэст нь уг төслийн хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлж буй “Коэ” ХХК, Токио Гакүгэй их сургууль, Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны холбогдох бүх хүмүүст талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын тусламж дэмжлэг, ойлголт, хамтын ажиллагааг хүсэн ерөөж байна.

 

2007 оны       сар

 

Токио Гакүгэй их сургуулийн

 профессор Шинохара Фүмихико

 

дээр